Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ: Нийт 9513 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрлээ. Зөөвөрлөгдсөн нэг, УБ-т 5, Сэлэнгэд 7, Архангайд 2 , Дархан-Уул аймагт 9 тохиолдол шинээр тус тус бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт нийт 174 иргэн халдвар авсан. Улаанбаатарт 75 хүн халдвар авсан бол, Дарханд нийт 44, Орхонд 22, Говьсүмбэр 3, Дорноговьт 21, улсын хэмжээнд 341 иргэн дотооддоо халдварласан. Нийтдээ батлагдсан тохиолдол 784 боллоо.Архангайн хоер иргэнээс вирус илэрсэн. Улаанбаатар хотоос эхтэй, бариачаар үйлчлүүлсэн иргэн байсан. Ойрын хавьтал 50, хоёрдогч хавьтал 100 гаруй иргэнийг тусгаарласан. ХӨСҮТ-д 421 иргэн эмчлэгдэж байгаа маш хүнд 2хүн, хүнд 4 иргэн байна. Маш хүнд иргэн нь 56, 74 настай хоёр иргэд.