Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Гэрийн ажиглалтад 9560 иргэн байна. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд иргэд халдвар хамгааллын дэглэм сайтар сахихыг анхааруулмаар байна. Мөн нийслэлээс гарах хүсэлтэй иргэдийг гаргах ажлын хүрээнд 20 цэгт шинжилгээ авна. Бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн төмөр замын 60 гаруй алба хаагч шилжин ирж байгаа, PCR шинжилгээгээр эдгээр иргэдийн хариу сөрөг гарсан байгаа.