А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэдийн эмнэлзүйн шинж тэмдэг нь 21 хувьд нь хуурай ханиалгах, 12% нь хоолой хөндүүрлэх, 11 хувь нь толгой өвдөх, 9 хувь нь хамар битүүрэх, 4-7 хувь нь халуурах, жихүүдэс хүрэх, нусгайрах, ядрах, амт үнэр мэдрэхгүй байх, 1-2 хувь нь нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, суулгах шинж тэмдэг илэрч байна.