2021/01/19
USD 2,811

Сэлэнгэ аймагт нийт 180 иргэн халдварлаад байна

Н.Мичидмаа
2020/12/01

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

 ХӨСҮТ: Нийт 12116 хүнд шинжилгээ хийхэд 10 хүнээс илэрлээ. Улаанбаатарт 7, Архангайн Батцэнгэлд 1, Сэлэнгэд 1, Говьсүмбэрт 1 , тохиолдол бүртгэгдлээ.Улаанбаатарт долоон бүртгэгдсэн  тохиолдол нь ойрын хавьтлаас буюу гэр бүлийн аав ээж эгч дүү нар байгаа. Улаанбаатарт нийт 84 тохиолдол батлагдаад байна. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмэгдэж нийт 180 хүн халдварлаад байна.