ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр улсын хэмжээнд нийт 20,240 хүнд шинжилгээ хийлээ. Үүний 800 гаруй хүнийх нь хавьтлын хяналтыг тогтоох шинжилгээ юм. Энэ шинжилгээнээс 11 хүнд коронавирус илэрсэн бол бусад шинжилгээнд коронавирус илрээгүй.
Ингэснээр, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 842 болж байна. Үүнээс 368 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.