Б.Нямдаваа: Уран бүтээл зогссон ч студийн түрээс нэхэгдэж байгаа учраас чанга байна

Н.Мижидмаа
2020/12/07

Бидний сайн мэдэх "Шилжилт" киноны найруулагч, "Азтай бондгор" киноны гол дүрийн бондгор хүүгийн дүрд тоглосон жүжигчин, найруулагч, ND film”-ийн үүсгэн байгуулагч, Б.Нямдаваатай коронавирусийн өвчлөлөөс үүдсэн хөл хорионы дэглэм уран бүтээлчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэсэгхэн хором ярилцлаа.

Сайн байна уу? Хөл хорио хэрхэн нөлөөлж байна? 

-Сайн байна уу? Хөл хорио мэдээж нөлөөлөлгүй яах вэ. Бүтэн 2 жил бүрэн хэмжээний кино хийсэнгүй. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хөгжүүлж, суралцаж, сүүлийн хагас жил уйгагүй бэлдэж яг эхний зураг авалтанд гарахаас 4-5 хоногийн өмнө корона дотооддоо алдаж бүх юм зогссон. Энэ нь тооцоолоогүй маш том сорилт байлаа. Мөн энэ онд багтааж хийх олон ажил байсан тэр бүгд хойшлох нь хойшлогдож, болиулахыг нь болиулсан. Тооцоолоогүй гэнэтийн эрсдэл гарсан болохоор төсөвлөгдөөгүй зардлууд ч их гарч байгаа.

Энэ үеийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөж байгаа вэ?

-Сохорсон биш завшив гэгчээр ачаалал ихтэй, нилээн удаан ажилласнаас болж бие жаахан ядарч, дархлаа муудаж байсан. Хөл хорио гарснаас хойш нэг сайн гэр эмчилгээ хийлгээд амраад эрч хүчтэй болоод авсан. Бас гэртээ ТВ, кино тухтай үзэх завгүй сүүлийн 2-3 сарыг өнгөрүүлсэн болохоор үзье гэж бодож байсан хэд хэдэн киног үзэж байна. Ном уншиж тархиа сэргээх боломж ч олдож байна.

Уран бүтээлчдийн санхүү, төлөвлөсөн уран бүтээлүүдэд  хүндрэлтэй байгаа талаар ярьж байсан. Таны хувьд санхүүд нь хэрхэн нөлөөлж байна.

-Нэмэлт орлого орох боломжгүй, мөн уран бүтээл зогссон энэ үед студийн түрээс нэхэгдэж байгаа учраас чанга байна.

Кино уран бүтээлчид уран бүтээлээ sky media, univision-ээр дамжуулан гаргаж л ашиг олж байгаа талаараа хуваалцаж байна. Таны хувьд яаж байна.

-Сар болгон тодорхой хэмжээний гайгүй орлого орж ирдэг. Гэвч тогтмол кино, контент хийхгүй байгаа нөхцөлд зогсонги байдалд л байна. Миний жилийн өмнө хийсэн контентыг эс тооцвол бараг сүүлийн 2 жил IPTV-д хүн татахаар зүйл хийгээгүй.

Хөл хорионы үед өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ? Жүжигчин, найруулагч болохоор төлөвлөж байгаа залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Жүжигчин болох гэж буй залуус ном сайн унш, өөрсдийгөө хөгжүүл, камертай сайн харьцаж камер мэдэрдэг болох хэрэгтэй. Тик ток хийх нь ч бас нэг төрлийн жүжиглэх, дасгал сургуулилт шүү дээ. Жүжигчин хүн гоо зүйн талаасаа царай, төрх мөн биеийн галбиртаа ч анхаарах хэрэгтэй. Харин Найруулагч болох гэж буй хүмүүс кино сайн үз, ном зохиол сайн унш, эвлүүлэг болон зураг авалтын мэдрэмж, чадвартай байх нь маш чухал.

Хүмүүст ямар кинонууд үзэхийг санал болгох вэ?

-Би саяхан 28 ангитай Өвөр Монголчуудын хийсэн "Чингис хаан" киног бүтэн үзсэн. Энэ киног хэзээ ч хуучрахгүй, маш сайн кино гэж боддог. Бага байхаасаа л энэ киног үзэх дуртай байсан. Залуус, дүү нарт энэ киног үзэхийг зөвлөх байна. Ядаж л Чингис хааныхаа түүхийг мэддэг байх хэрэгтэй. Мөн Чан ан дахь хамгийн урт өдөр Хятад олон ангит. Энэ кинон дээр  Монгол жүжигчин С.Ариунбямба ахын ур чадварыг Хятадууд гайхуулж дүрээ их тод бөгөөд, хүчтэй харагдуулж байсан нь бахархах сэтгэл төрүүлсэн. Харин нэг ангит гэвэл Г.Эрдэнэбилэг найруулагчийн "Хийморь",  Солонгосын сүүлд гарсан The Call киног санал болгомоор байна.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 3 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 3 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08