ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгаанб албаны дарга А.Амбэсэлмаа: Нийт 27488 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус батлагдлаа. Тодруулбал Сэлэнгэ аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан 888 тохиолдлоос дотооддоо голомтлон тархсан 440 тохиолдол байна. 495 тохиолдол эмчлүүлж байгаагаас маш хүнд зургаан хүн байна.