"Алтай" тусгаарлах байранд коронавирусийн хоёр тохиолдол илэрчээ. Тодруулбал, тус тусгаарлах байранд ажиллаж байсан нэг эмчээс мөн онцгой байдлын нэг алба хаагчаас халдвар илэрсэн байна. "Алтай" тусгаарлах байранд ажиллаж байсан хавьтлын 28 иргэнийг тусгаарлажээ.