Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 21470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс вирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотоос бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас, ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 898 боллоо. Улаанбаатарт 132 тохиолдол голомтлон тархаад байна. Эмчлэгдэж байгаа 505 хүн байгаа үүнээс биеийн байдал маш хүнд нэг хүн, хүнд 6, хүндэвтэр 51, хөнгөн 414 хүн, Нутаг буцсан 9 хүн байна.