Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Олон нийтийн сүлжээнд марзагнаж утсаар ярьсан залуучууд бий. Зургуулаа сууж байсан байх. УОК-ын нэрийг барьж найзуудтайгаа утсаар ярьсан. Мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашиглаж, марзагнасан яриаг олон нийтийн сүлжээнд тавьсан. УОК-ын шуурхай штабаас эдгээр хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Халдварт өвчин бол тоглоом биш, тоглоом тоотой нь дээр. Энэ олон хүмүүс халдварын тархалтыг зогсоохын тулд ажиллаж байна.