Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 11581 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс вирус илэрлээ. Улаанбаатар хотод бүх тохиолдол бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомт болон халдвар авсан сувилагч зэрэг өмнө бүртгэгдсэн халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Бусад аймагт халдвар илрээгүй.
Таван хүн эдгэрсэн нийтдээ 884 хүн эдгэрч байна.Коронавирусын дагалдах оноштой 76 настай эрэгтэй нас барлаа.Мөнххада компанийн ажилчидтай холбоотой 17 иргэн халдварласан.Мөн ХСҮТ-ээс нийт 16 хүн халдварт өртсөн.