Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Нэн тэргүүнд цар тахлыг даван туулахын тулд хичээж ажиллана. ЗГ-ын эхний 100 хоногт ковидын вакциныг оруулж ирэхээр ажиллах болно. Хэрэв вакцин оруулж ирээд хийгдвэл одоогийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж эхэлнэ. Цаашид ЖДҮ, хувийн хэвшлээ хэрхэн дэмжих талаар цогц хөтөлбөр гаргана. ЭМ-ийн салбараа онцгой анхаарч, гадаадад гацсан иргэдээ татах гэх мэт ерөнхий асуудлуудыг шийднэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна