ЭМЯ: Нэг хаалга шинжилгээний хүрээнд хоёр хоногийн хугацаанд 79600 иргэнийг шинжилгээнд хамрагдсан, өнөөдөр 12 хүний хариу эерэг гарлаа

Н.Мижидмаа
2021/02/12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ-нд ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Хөдөлгөөн анх удаа 98 хувьтай зогссон байна. Нэг өрх-Нэг шинжилгээ үр дүнтэй эхлээд явагдаж байна.  Уламжлалт хөл хорио биш, хөл хориог сулруулж, эдийн засгаа нээж дэмжих боломжийг бүрдүүлэх арга хэмжээ юм шүү.Шинжилгээнээс олон хүнээс коронавирус илрэх вий гэсэн санаа зовнилтой байсан. Бидний тооцоолж байснаас иргэдийн идэвхи маш сайн байна. Энэ байдлаараа явбал 420 мянган иргэнээ товлосон хугацаандаа хамруулах боломжтой байна. Хэрэв энэ шинжилгээ үр дүнтэй болж, маш сайн хийж халдварын эрсдэлт голомтоо хумьж чадвал, энэ удаагийн хатуу хөл хорио сүүлийнх байх магадлалтай гэж харж байгаа. Цаашид хөл хорио тогтоох шаардлагатай бол урьдчилж мэдэгдэж, бизнес эрхлэгчдийг бизнесээ, ажлаа төлөвлөж, зохицуулах хугацааг олгоно.

ЭМ-ийн сайд С.Энхболд : Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлаад явж байгаа. Нэг хаалга шинжилгээний хүрээнд хоёр хоногийн хугацаанд 79600 иргэнийг шинжилгээнд хамрагдсан, өнөөдөр 12 хүний хариу эерэг гарлаа. Батлагдсан  12 тохиолдлын  10 тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, хоёр нь Нэг өрх-Нэг шинжилгээгээр батлагдсан. Тандалтыг хийгээд ажиллаж байна. Нууц үеийн хавьтлууд буюу халдвартай иргэдийн дам хавьтлууд байх магадлалтай гэж харж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 2 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 5 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 6 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01