БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг өчигдөр манай улс хүлээн авсан. Вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдсэн. Харин хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриална хэмээн мэдэгдсэн билээ.