Б.Энхбаяр: Шүүгч нар биеэ үнэлэгчийн төлбөрийг бусдаар төлүүлсэн бол авилга албан тушаалын гэмт хэрэг

Н.Мижидмаа
2021/02/23

Хууль, шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхоны 752-р байрны дугаар тоотод цугласан бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тухайн үед СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэгдэх Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар,  СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар байгаа нь бичлэгт тодорхой харагддаг.

Тухайн бичлэгт МУ-ын гурван шүүгч байгаа нь бичигдсэн байдаг. Тодруулбал, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар юм. 

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллэхдээ " Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлүүд яригдаж байна. МУ-ын эрүүгийн хуулийн 12.6.1-д заасан биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэдгээр  хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн талаар мэдээлсэн байдаг.

Мөн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийн талаар тодруулахад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү : Шалгалтын явцад тиймэрхүү зүйлүүд илэрч байгаа гэх мэдээллийг өгсөн байдаг. Тэгвэл мөнгө шилжүүлсэн гэх асуудалтай холбоотойгоор  эх сурвалжийн мэдээлж буйгаар МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэгдэж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт нь Иргэн "Д" гэх эмэгтэйн данс руу хоёр сая төгрөг шилжүүлж, Иргэн "Д" нь бусад эмэгтэйчүүдийн данс руу 500 мянган төгрөг тус бүр шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогт Иргэн "Д" гэх эмэгтэйн данс руу хоёр сая төгрөг шилжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудастаа дараах зүйлийг бичжээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 1 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 5 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01