Залуучуудын фитнест явах хоёр сарын төлбөрийг Засгийн газраас хариуцахын тулд хагас их наяд төгрөгийг зарцуулж магадгүй гэсэн мэдээлэл бий. Тэгвэл Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг үүнд тайлбар хийн бичжээ.
Тэрбээр: "Эдийн засгийг дэмжих 10 их наядын төлөвлөгөөнд залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна