УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 10 их наядын цогц хөтөлбөр зөв зүйтэй байна. Монголбанкнаас хэрэгжүүлэх репо хөтөлбөрийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлснийг дэмжиж байгаа. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхийг Монголбанкинд заасан. Энэ бол төсөвтэй холбоотой зээл учир хөтөлбөрийг Монголбанк хэрэгжүүлж болохгүй. Хөдөө аж ахуйн дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг дэмжиж байна. Гэхдээ үүнийг суманд хэрэгжүүлэх хэрэгтэй. 10 их наядын хөтөлбөрт төсвийн шинж чанартай учир төсөвт тусгагдах ёстой. Төвийн тодотголыг яаралтай оруулж ирж батлах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна