Т.Аубакир: Монгол, Казах түмэндээ Хаврын баярын мэнд дэвшүүлж байна

Н.Мижидмаа
2021/03/19

Өнөөдөр УИХ-ын чуулганы хүндтэй индэр дээрээс УИХ-ын гишүүн Т.Аубакир Монголын ард түмэндээ хандан Наурызын баярын мэнд хүргэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Элэг нэгт Монголын ахан дүүсээ наран ээж өдөр,шөнө тэнцдэг билэгт сайн өдөр УИХ-ын хүндэт энэ индэр дээрээс нийт ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе. Энэ баяр нь өвлийг өнтэй давж,ирж байгаа сайхан цагийг угтаж өтгөс буурлууд, ах дүү, төрөл төрөгсөд хот айлаараа цуглаж өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэн, ирээдүйн ажил үйлсээ төлөвлөдөг баяр билээ. Энэ өдөр ерөөсөн ерөөл биелдэг гэж бэлэгшээдэг.Дэлхий нийтийг цар тахал нөмрөөд амаргүй байгаа ч хүн төрөлхтөн бид шинжлэх ухаанчаар уйгагүй тэмцсээр гарцыг олж, хэвийн жаргалтай амьдрах цаг нэгэнт ойртжээ. Дэлхийн өнцөг булан бүрт 300 гаруй сая хүн тэмдэглэдэг Юнескод бүртгэлтэй Олон улсын энэхүү баярыг Монголын ард түмэн өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ. Туурга тусгаар Монгол улсынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө Монгол Казак түмэн нэгэн айл болон уйгагүй хөдөлмөрлөсөөр ирсэн билээ. Монгол улс мандан бадраг. Та бүхэндээ  Наурызын баярын мэндийг дахин хүргэе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 21 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 22 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01