С.Бямбацогт: Шударга шүүхтэй болохын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ

Н.Мижидмаа
2021/03/31

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан юм. Уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах  “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогтыг томиллоо.

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилох УИХ-ын даргын захирамжийг танилцуулсан. Тус асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан санал оруулж ирснийг дэмжиж байна. Бусад гишүүд тус ажлын хэсгийг ахлахыг хүсч ил, далдуур маш их хөөцөлдсөн. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг удирдсан, Шүүхийг шинэчлэх хуулийг мөн удирдаж байна, Хуульзүйн байнгын хороог ч удирдаж байна. Хууль зарчмаа хамгаалахын тулд хариуцлага хүлээх хүн нь ажлын хэсгээ ахлах нь зөв” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хууль зүйн байнгын хорооны дарга ахлахгүй хэн ахлах юм. Энэ яг л хариуцлагаа үүрсэн албан тушаалтан ш дээ. Би 2014-2016 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тэгэхэд би бүх л ажлын хэсгийг ахалж байсан. Яагаад гэхээр хариуцлагаа дараа нь хүлээдэг. Тэр тусмаа С.Бямбацогт даргыг ахал гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж хараат бус шударга шүүхтэй болох, Шүүхийн ерөнхий зөвлөл Сахилгын хороо байгуулах асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгуулж батлуулсан. Хоёрдугаарт Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ хэнээс ч хараат бус шударга шүүхтэй болох Шүүхийн тухай хуулийг батлуулсан. Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэхийн төлөө, хараат бус, шударга шүүхтэй болохын төлөө ажиллана, ард нь гарна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ажлын хэсгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар хуульд заасан. Гишүүдийн зүгээс ХЭҮК дээр УИХ-ын гишүүн ороогүй байна. Энэ хүмүүс шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх чадваргүй гэсэн. Ажлын хэсгийн шийдвэрийг байнгын хороон дээр ёсчилно. Үүний үр дагаврыг УИХ улс төрийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тиймээс УИХ-ын нэг гишүүн ажлын хэсэгт заавал байх ёстой гэж үзсэн. Ажлын хэсгийн ахлагчийг хэн тавих вэ гэж яриад УИХ-ыг төлөөлөх ганц хүн нь УИХ-ын дарга байна гэж үзсэн. Тиймээс УИХ-ын даргаас томилогдсон хүнээр ажлын хэсгийг ахлуулах ёстой гэж хуульд заасан. Байнгын хороон дээр УИХ-ын даргын захирамжийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг санал хураалт явахгүй байх. Хуульдаа шууд томилно гэж бичсэн учраас санал хураалт явуулахгүй. Одоо бол байнгын хорооны хуралд УИХ-ын даргын захирамжийг танилцуулна гэж заасан” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 1 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 21 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 22 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01