ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.17/ хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хийв. Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн аж.

"Залуучуудын хөгжлийг дэмжих сан" байгуулах тухай зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн хэмээн танилцуулав.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх учир Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс шалтгаалахгүйгээр батлах боломжтой гэж ажлын хэсэг үзжээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 1 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 1 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 2 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 4 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 21 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 21 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19