Н.Алтанхуяг: МАНАН-гийн үлдэгдлээ зайлуул, би энэ С.Бямбацогтыг хэлж байна

Н.Мижидмаа
2021/04/08

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Их хурал дээр ч жаахан буруу юм яваад эхэллээ. Би бодохдоо МАН 100 жилийн ойгоороо МУ-ын ерөнхийлөгчтэй  болно гээд хэн нь билээ нэг нь хэлчихсэн чинь хууль зөрчих, дайрах ийм л юм явж байна. Цэцийн нэг гишүүнийг хүртэл дайрч аваад байхдаа яахав дээ. Одоо болио та нар, Ардын намынхаан 62-оо. Бүх юмыг та нар дайрч булааж, эзэлж чадахгүй шүү. Одоо энэ МАНАН-г устгая гэдэг юманд л би та нартай хамтрая гэсэн чинь танай дотор бас МАНАН байна аа. МАНАН-гийнхаа үлдэгдлийг зайлуул. Би энэ   Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг хэлж байна. Миний хувьд 10 сар тэвчээртэй хараад явж байна. Бүх юмыг тайлбарлах юм.Ядаж хуулиа хуульч хүн шиг тайлбарлаж байгаа бол юм хэлэхгүй. Даанч байнга улстөржсөн тайлбар хийдэг. Энэ хүн яагаад улстөржөөд байгаа вэ гэхээр намайг бүлгийн дарга байхад МАН-ын бүлгийн дарга байсан. Элбэгдоржийнд л байж байдаг хүн байсан. МАНАН-гийн л хүүхэд. Өнөөдөр тэр нь салаагүй арилаагүй байгаа юм байна. Бие даасан шүүхтэй болох гэсэн энэ С.Бямбацогт замхруулах юм шиг байна.

ХЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Би 2012-16 онд бүлгийн дарга байсан.Н.Алтанхуягыг Ерөнхий сайд байх үед МАН сөрөг хүчний хувьд улстөр хийж ажлаа хийж огцруулсан.Манай Н.Алтанхуяг гишүүн энэнд л жаахан өш санадаг юм шиг байгаа юм. Олон жил боллоо. Хоёулаа төрийнхөө төлөө улсынхаа төлөө урагшаа харж ажиллая, битгий өшөрх та. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 1 цагийн өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 20 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 21 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01