Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу 19-ний 09:30 минутад бүрэн унтраажээ.Түймэр гарсан шалтгаан нөхцөл, шатсан га талбай, хохирлын хэмжээг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Хүн мал өртөөгүй гэдгийг тус сумын Онцгой комисс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна