С.Амарсайхан: Хариуцлагатай албанд ажилладаг хүмүүс цүнхтэй мөнгө авч, 15 минутын дотор сөрөг гэсэн бичгийг хэдэн зуугаар нь бичээд гаргадаг

Н.Мижидмаа
2021/04/28

"Мэдээллийн урсгал" мэдээллийн хөтөлбрийн үеэр манай сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг дараах асуудлыг Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.

2021 оны дөрөвдүгээр сарын 09-нд УНТЭ-т цүнхтэй мөнгө өгсөн гэдэг орлогын баримт байна. Монголбанк, Төрийн банк, Хаан банк, ЭТТ гэх мэт томоохон компаниуд хэдэн зуугаараа шинжилгээ өгдөг, үүнийхээ оронд мөнгө өгдөг байж болзошгүй гэж би сэтгүүлч хүнийхээ хувьд хардаж байна. Та энэ асуудал дээр хариулт өгөхгүй юу?

Хоёрдугаарт ХӨСҮТ-ийн лабораторийн албан тушаалтан Э гэж хүний төрсөн хүүгийнх нь данс руу болон, нөхрийнх нь дүүгийн данс руу нийлээд 35 сая төгрөг орсон байна. Энэ нь магадгүй сөрөг гэсэн шинжилгээний хариуг зардаг байсан юм биш биз дээ?

Хамгийн чухал нь сөрөг гэдэг бичгийг яагаад нэг минутын дотор гаргаад байгаа юм бэ? Хамгийн хурдан нь 4-6 цагийн дотор гарах байтал нэг минутын дотор гаргаад баахан сөрөг гэсэн бичиг өвөртлөөд орон нутаг руу яваад нийтээрээ халдвар тарчихсан юм биш үү?

Шадар сайд С.Амарсайхан: ЭМ-ийн салбарт нийт 17-18 мянган хүн ажиллаж байна. Цөөхөн хүний асуудлаас болж бүхэл бүтэн салбарын нэр хүнд унаж болохгүй.Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хүч хөдөлмөр үгүйсгэгдэж болохгүй учраас ЭМ-ийн салбарын нийт ажилтан, алба хаагчиддаа талархал илэрхийлэе. Гарын арван хуруунд багтах асуудалтай хүмүүс бий. Одоо тэр хүмүүс ажлаа хийж байгаа. Дандаа хариуцлагатай албан тушаал хашдаг хүмүүс. PCR шинжилгээний хариу лабораториар багадаа зургаан цагийн дараа гардаг. Тэгэхэд нэг минутын дотор хэдэн зуугаар нь гаргаж өгөөд, сөрөг болгож бичиж өгдөг. Хууль хяналтын байгууллагаас өргөтгөсөн ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа. Ганцхан удаагийн үйлдлээр 400 хүний сөрөг гэсэн бичиг гаргадаг. ХӨСҮТ-ийн улаан бүс гэчихээд дарга нар нь ордоггүй, улаан бүсэд юу болж байгаа ч мэдэхгүй.Тэгсэн хэрнээ гадаадаас ирсэн бүх зээл тусламжийг авдаг. Гаднаас ирээд асуудлыг нь хэлж ярьсан хүмүүсийг хөөж явуулдаг. Хөрөнгө мөнгө шамшигдуулдаг олон асуудал бий учраас үүндээ байж багтаж байгаа хүмүүс ч бий. Эдгээр хүмүүстэй ч холбоотой. Сая дурдсан цүнх цүнхээр мөнгө авдаг гэдэгт улсаас үнэгүй шинжилгээ хийгээд зардлыг нь даагаад явдаг ч уул уурхайн компаниудаас цүнх цүнхээр нь мөнгө аваад шинжилгээ хийгээд сөрөг гаргадаг. Иргэд шинжилгээ өгөөд хариу нь удаад байгаа нь ийм учиртай. Төлбөртэй шинжилгээгээ урагш шахчихдаг. Төлбөргүйгээ хойноо хаячихдаг. Цүнх мөнгийг эмнэлгүүд  авч байгаа, цөөхөн хэдхэн хүмүүс бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 39 минутын өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 56 минутын өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 19 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 20 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01