Ц.Гарамжавын хувь эзэмшдэг компани 33 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэр байгааг Сангийн яам хүлээн зөвшөөрөв

Н.Мижидмаа
2021/05/04

Өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд "Мэдээллийн урсгал" хөтөлбөрт Сангийн сайд Б.Жавхлан оролцох үеэр Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хувь эзэмшдэг компани 33 тэрбум төлөх гурван шатны шүүхийн шийдвэр, төлөгдөх явцын талаар тодруулсан. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан тухайн үед мэдээлэлгүй гэх шалтгаанаар энэ асуудлаар мэдээлэл өгөөгүй юм. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан нь өнөөдөр /2021.05.04/ "Мэдээллийн урсгал" хөтөлбөрт энэ асуудалтай холбоотой тодорхой мэдээллийг өгчээ. 

Мөн Гаалийн ерөнхий газраас энэхүү асуудалтай холбоотой тодруулжээ.

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа: "Монцемент билдинг" компани нь МУ-ын гаалийн хилээр 2014 оны 12 сараас 2018 он хүртэл импортийн тоног төхөөрөмж оруулж ирээд үүндээ гаалийн албан татвар 7,3 тэрбум төгрөг, НӨАТ 15,5 тэрбум төгрөг, нийлээд 22,9 тэрбум төгрөгийн татварын өглөг үүсгэчихээд байгаа.Гаалийн албан татвар 7,3 тэрбум төгрөгөө "Монцемент билдинг" компани нь төлөхгүй гэж шүүхдэлцсэн байдаг. Харин Шүүхээс тухайн компанийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, өрөө төлөх ёстой юм байна гэдэг шийдвэр гаргасан. Нийт 22,9 тэрбум төгрөг дээрээ бодитой төлөгдөх өрийн асуудал, дээр нь нэмээд гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлд заагдсан татварыг хугацаандаа төлөөгүй бол өдөр тутамд хүү, алданги тооцдог. Хүү, алдангийн дүн 11 орчим тэрбум төгрөг. Ингээд нийт 33 орчим тэрбум төгрөгийн татварын өглөг, өр, авлага, алданги, хүү нийлсэн өглөгтэй байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01