Г.Занданшатар: Намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож дэвэргэж болохгүй

Н.Мижидмаа
2021/05/06

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Г.Занданшатар даргаа УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байдаг юм уу ,гишүүдийн биед шууд халдаж байна.Бидний яриад байсан нэг намын дарангуйлал гээд зүйл чинь аль хэдийн тогтчихсон юм байна. Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-ын АН-ын бүлгийн 13 гишүүн шийдвэр гаргаад талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Эрхэнд шууд халдаж, доороо дэвсэх эсгий хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал бий болсон байна.МАН-ынхаан, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, УИХ-ын дарга Г.Занданшатар аа одоо энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа : Г.Занданшатар дарга аа, Хойд Солонгос, Мьянмарын парламент биш биз. Яагаад бидний үг хэлэх эрхийг хаагаад байгаа юм. Та чинь 76 гишүүний аав нь. Ардчилсан намын 13 гишүүн хойд эцгийн хүүхдүүд юм уу. Хүний микрофоныг хааж байна. УИХ-д үгээ хэлэх нь бидний бүрэн эрх.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ УИХ-ын гишүүд хууль санаачилах бүрэн эрхтэй. Харин энэ индэрээ буруу ашиглан намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгон дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа явдал. Хуулийг өөрсдийн бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй. Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзаах гэж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу оруулахыг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд. Танай намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01