Г.Занданшатар: Эндээс тарахгүй бол би өөрөө ирж өлсгөлөн зарлана

Н.Мижидмаа
2021/05/07

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэр дэвшихээр болсон ч СЕХ-ноос түүний материалыг хүлээж аваагүй. Харин М.Тулгат тэргүүтэй АН-ын тамга тэмдэг хүчинтэй гэх шалтгаанаар СЕХ-ноос намын дарга асан С.Эрдэнийн материалыг хүлээн аваад байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг эргэж төв талбай дээр очлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Ардчилсан нам дотроо учраа ол. Намын дотоод ажлыг төрийн хямрал болгож битгий дэвэргээд бай. УИХ-ын гишүүдийнхээ амь нас эрүүл мэндийг шийдвэрлэе гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй бид нар яриад шийдэж байхад та нар ингэж битгий үймүүлээд байна.  Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоо. Ингэхгүй бол би өөрөө энд ирж суулт зарлаж, өлсгөлөн зарлана " гэв.

Харин тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: УИХ-ын гишүүд маань өлсгөлөн зарлаад Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар асуулга тавьж байгаа учраас би ирж уулзлаа. Хуулиа дээдэлж Үндэсний эв нэгдлийг дээдлэн сахиж ажиллах учиртай. Энэ төрийн түшээд маань хуулиа сахин биелүүлээд асуудал байвал их хурлын танхимдаа хэлэлцэж шийдэе гэдэг санал шаардлагыг тавьж байгаа. Ер нь бол АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар надад ингэж уулзаач ээ гэдэг санал тавьсан. Саналын дагуу би ирж уулзсан. Манай гишүүдтэй уулзаад саналыг нь сонсоод ажлын хэсэг байгуулаад асуудлаа шийдэе гэсэн. Сонгуулийн ерөнхий хороо улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01