Ц.Нямдорж: Л.Оюун-Эрдэнэ жижүүрээс намын дарга болтлоо дэвшиж байна

Н.Мижидмаа
2021/06/25

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Намын дүрмээрээ Ерөнхий сайд намын даргаар ажиллана гэсэн заалттай. Өчигдөр УЗ хуралдсан. Одоо байгаа намын дарга  У.Хүрэлсүх намын даргад Л.Оюун-Эрдэнийг санал болгож удирдах зөвлөлөөс 100 хувь дэмжсэн.Ер нь манай намд болоод байгаа шилжилтын процессууд их эвтэйхэн явж байгаа.Улс төр намын ажил үеэс үе дамжиж хуучин үе нь шинэ үедээ халаагаа өгч явахын зэрэгцээ хамтарч ажиллаж энэ намын уламжлал шинэчлэл хоёр хосолдог эд. Манай намын хувьд энэ ажил харьцангуй зөв чиглэлд явж байгаа. Л.Оюун-Эрдэнэ дарга бол 80-аад оны төлөөлөл. Ж.Эрдэнэбат 70-аад оны төлөөлөл гэдгийг хэлсэн. Аливаа нам шинэчлэгдэж халаагаа өгч явах ёстой. Тэр л журмаар явж байна. Би олон ерөнхий сайдын үед ажиллалаа. Зургаа дахь нь Л.Оюун-Эрдэнэ сайд. Өмнөх дарга нараас өөр зураг харагдаж байгаа. Илүү ирээдүйгээ харсан. Зоримог байж магадгүй. Мэдээж хэрэг залуучууд салхи ихтэй. Бага зэрэг "салхи" ажиглагдаж байгаа. Төрийн ажил Салхи ихтэй байвал аюул гардаг ёс бий. Тиймээс аль болох сайн талыг дэмжээд хэт салхилсан үедээ тогтох тал дээр ажиллах байх. Жижүүрийн ажлаас намын дарга болтол явж байгаа хүн шүү дээ. Ийм л шинэ төлөөлөл гарч ирж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 10 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 11 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01