У.Хүрэлсүх: Хүн засагладаггүй, хууль засагладаг төртэй байлгахын тулд хичээн ажиллана

Н.Мижидмаа
2021/06/25

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан билээ. Дөнгөж сая У.Хүрэлсүх тамгаа гардаж, тангарагаа өргөлөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Миний бие бүрэн эрхт, бүтэн заяат Монгол Улсынхаа өндөр сэнтийг түшиж, эрх үүргээ шударгаар сахин биелүүлэхээ андгайлж, тангарагаа өргөлөө. Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өссөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноосон эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн, мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн, бурхны орноос харж буй аав, ээждээ, өвөг дээдэстээ мэхийн  Миний бие үндэсний эв нэгдлээ сахин хамгаалах ард түмний асар их захиа даалгаврыг хүлээн авч байна. Энэ сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт амжилт хүсье. Мөн Х.Баттулга танд гүн хүндэтгэл үзүүлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүмүүс эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл хангалуун амьдардаг нийгэм байгуулах гэж ард түмэн хүсч бас шахаж шаардаж байна. Хараат бус шударга шүүхийн байгууллагатай байх нь үүний үндэс. Зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг тогтолцоог бий болгох нь чухал байна. Хүн засагладаггүй, хууль засагладаг төртэй байлгахын тулд хичээн ажиллана. Ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг байх нь Монгол төр юм. Байгалийн баялгаа адил тэгш хүртэх нь мөн чухал шаардлага болжээ. Төрийн бодлогыг тодорхойлж, үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэн, эх орноо үйлдвэрлэгч улс болгохын төлөө ажиллана. Ард түмний минь хүсэл тэмүүлэл, төрийн тэргүүн миний байр суурийн үр шимийг манай ард түмэн хүртэнэ гэдэгт итгэж байна. Харин байгалийн баялаг бол дундардаг баялаг, манай ард түмний оюун санаа бол ундардаг баялаг гэдгийг санах хэрэгтэй. Бидний энэ баялаг бол монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархахын үндэс суурь болох юм. Хамгийн том баялаг бол "Монгол хүн та өөрөө" юм. Иймд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, ёс заншлаа сурталчилах ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллана гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 10 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 11 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01