ҮАБЗ хуралдаж хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж байна

Н.Мижидмаа
2021/06/25

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ тангаргаа өргөж ажилдаа оров. Тэрбээр ҮАБЗ-ийн анхны хуралдааныг хуралдуулж ирэх долдугаар сарын 01-ний өдрөөс дуусах төрөөс үзүүлж буй зарим хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ гэдгийг өмнө нь мэдэгдсэн. Яг одоо 18 нас хүртэлх хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэж байна.

ҮАБЗ-ийн анхны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ.

  1. 18 нас хүртэлх хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олгох, цаашид энэхүү арга хэмжээг Монгол Улсын 2022 оны төсөвт тусган үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
  2. Айл өрхийн болон зарим аж ахуй нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны  уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог, хаягдлын үйлчилгээний хураамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хариуцан төлж байгаа арга хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
  3. Нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулах шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас санхүүжүүлэн хэрэгжүүлэх,
  4. Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгах гэсэн асуудлаар хуралдах юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 10 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 12 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 17 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01