С.Бямбацогт: Шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд томоохон төслийг гацааж байна

Н.Мижидмаа
2021/07/01

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтасуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудад сануулга өгч шалгуулахаа мэдэгдлээ. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр удаа газар дээр нь очин байж ажлыг нь эхлүүлсэн. Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ биеэр очин шавийг тавина гэж байсан. Гэсэн ч төрийн албаны хүнд суртал, шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд энэхүү томоохон төслийг гацааж,  улмаар зогсоход хүргээд байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ төсөл бол баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал ач холбогдолтой, үнэ тарифыг 5 дахин бууруулж, эрчим хүчний тусгаар тогтнол тогтоох төсөл” гэж ярьж байна.

Гэтэл яагаад энэ 800 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл гацав. Гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцлаад байна. БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэхгүй юм байна, гацаад хөдлөхгүй юм байна гээд санхүүжилтээ татвал хэн хариуцлага хүлээх вэ. Н.Тавинбэх сайд та өөрөө хариуцлага хүлээж ажлаа өгч огцрох ёстой шүү. Энэхүү төслийг гацаасан учир шалтгаан нөхдийг шалгуулна” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 9 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 10 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01