УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэн, дэмжлээ. Тодруулбал,
Г.Тэнгэрийг Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар томилохыг 84.6 хувийн саналаар
Л.Пүрэвсүрэнг Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар томилохыг 76.9 хувийн саналаарА.Баттөрийг Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар томилохыг 84.6 хувийн саналаар
Н.Чимгүүндарийг Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдаар томилохыг 84.6 хувийн саналаар
Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг томилохыг 84.6 хувийн саналаар
Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар Д.Ганбатыг томилохыг гишүүдийн 76.9 хувиар тус, тус дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна