Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайг АТГ-т шалгуулъя

Н.Мижидмаа
2021/09/03

СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд голын хажууд ургасан бургасыг сүйтгэж, голын урсгалд сөргөөр нөлөөлсөн, мөн ногоон бүсийг сүйтгэсэн, голыг модтой нь хашаалж 20 гаруй барилгын суурь цутгасан байгааг долдугаар сарын 05-нд бид шууд дамжуулалтаар хүргэсэн байдаг.


 Манай мэдээллийн мөрөөр тухайн газарт Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газраас очиж ажилласан.



Ойн бүсэд “Ориент инвестмент пропертиз ХХК” гэх компани барилгын ажил явуулж байсныг Экологийн цагдаагийн албанаас зогсоогоод байсан. Гэтэл наймдугаар сараас эхлэн тухайн компани барилгын ажлаа үргэлжлүүлж явуулсж байна гэх мэдээллийн дагуу бид нөхцөл байдлыг сурвалжилахаар очиход машин, техник хэрэгслээр ажлаа үргэлжлүүлж байсан юм.

Эх сурвалжийн мэдээллээр "Хандгайт велла” гэх хотхон барихаар энэ оны гуравдугаар сарын 23-нд үйл ажиллагаа эхлүүлж, барилгын ажил явуулж байсныг тус ойн ангийн байцаагч н.Хүрэлсүх нь ойн бүсийг сүйтгэж байна гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж таван сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ. Харин тус газарт "Ориент Инвестмэнт Пропертиз ХХК" зөвшөөрөл  авсан гэх байдлаар байгаль орчныг сүйтгэж ажлаа үргэлжлүүлсээр байсан талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байв.

Бид энэ асуудлаар СБД-ийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулахад "Хандгайтын ойн бүсэд 2012 оны 04 сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-д тухайн үеийн СБД-ийн засаг дарга буюу одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрөл олгож байжээ.

Газраа “ой хамгаалах” зориулалтаар авчихаад тухайн оныхоо 11 сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчлөх, хугацааг нь сунгах хүсэлт өгчээ.


 Тухайн үеийн Засаг дарга Б.Баярмагнай нь зуслангийн зориулалт болгож өөрчлөх, хугацаа сунгахад ч гарын үсгээ зуржээ.

Энэ талаар СБД-ийн Газрын албанаас ч батлан мэдээлдэг.


Өнөөдрийн /2021.09.03/ байдлаар Экологийн цагдаагийн албанаас "Ориент Инвестмэнт Пропертиз ХХК"-д Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Ойг нөхөн сэргээх, хамгаалах зориулалтаар газар олгочихоод дахин "зуслан"-гийн зориулалт болгон өөрчилөхөд ч Б.Баярмагнай гарын үсгээ зуржээ. Иймд "Ориент инвестмэнт пропертиз" гэх компанитай СБД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Баярмагнай ашиг сонирхлын үүднээс ЗАХИРАМЖ гаргасан байж болзошгүй байна. Мөн СБД-ийн засаг даргаар ажиллаж байхдаа зуслангийн хичнээн газарт иймэрхүү байдлаар газар эзэмших зөвшөөрөл олгосон нь тодорхой бус байгаа юм.

Тиймээс Авилгатай тэмцэх газраас 2012 оноос СБД-ийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайг шалгаж өгөхийг шаардаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 1 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 3 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 3 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 6 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 6 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 11 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 11 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл Өчигдөр
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр