Төрийн өмчит компаниудыг нэгтгэн корпорац болгох санал гаргалаа

Admin
3 цагийн өмнө

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах танилцуулга хийлээ.

Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэдгийг албаны төлөөлөл хэлэв.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх хороо юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бэлтгэсэн танилцуулгаа Ерөнхий сайдад ийн танилцууллаа.

Төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпорац болгох саналыг тус газраас гаргажээ. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, бодлого нэг газар зангидагдана гэж үзсэн байна. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатайг ч мөн хэллээ.

2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгдсэн байна. Хэдий орлого нэмэгдсэн ч зардал дагаад өссөнийг албаны төлөөлөл танилцуулгадаа дурьдаж байв. Эдгээрээс гадна орон нутгийн өмчит 275 компанид 18 мянган ажилтан, алба хаагч ажилладаг.

Танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйл нь хяналт, аудит. Түүнээс газрыг корпорац болгож, өргөжүүлснээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн өмчийн компаниуд алдагдалгүй ажиллах нь чухал” гээд орон нутгийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө боловсруулж ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өглөө.

Мөн төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээс аль салбарыг нь хувьчилбал ашигтай байх талаар судлаж, танилцуулахыг даалгасан юм.  

 Эх сурвалж: ЗГХМОНХГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 5 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 6 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01