"Тусгаарлагдахгүй" хэмээн уурлаж байсан Ц.Бат-Энх ​боксын холбооны дэд Ерөнхийлөгчөөр томилогдов

Н.Мижидмаа
2021/09/07

Монголын боксын холбооны бага хурал энэ сарын 05-нд болж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооныхоо Ерөнхийлөгчөөр сонгосон билээ.

Тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгожээ.

Ц.Бат-Энх нь 2020 онд  МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "тусгаарлалтын дэглэм эсэргүүцсэн" гэх асуудлаас болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан.

 Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сард Улсын онцгой комисоос “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн нислэгийг хязгаарласантай холбоотойгоор тэрбээр Японоор дамжиж Чингис хаан ОУНБ-д буужээ. Түүнийг буумагц УОК-оос эрсдэлтэй гэж үзэн тусгаарлах гэтэл албаныханы шаардлага хүлээж авалгүй эсэргүүцэж байсан талаар бид мэдээлж байсан. Тухайн үед "тусгаарлагдахгүй" хэмээн уурласан Ц.Бат-Энхийг УОК-оос албадан саатуулж Жаргалантын аманд байрлах Онцгой байдлын газрын тусгаарлах байранд хүргэж байсан юм. 

Тухайн үед МАН-ын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх "тусгаарлагдахгүй" хэмээн уурласан асуудалтай нь холбогдуулан МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энхийг ажлаас нь чөлөөлөхийг намынхаа ЕНБД Д.Амарбаясгаланд   үүрэгдэж байсан.

Саяхан Ц.Бат-Энх нь "Эрдэнэт" үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдоод байгаа билээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 5 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 6 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01