Төрийн гурван өндөрлөг хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Н.Мижидмаа
2021/09/10

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр /2021.09.10/ тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүд, албаны хүмүүс хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг бөгөөд энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр 36 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар 31357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулаад байна. Үүнээс давхардсан тоогоор нийт 19434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлээд байна.


Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном тохимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргээд байна. Мөн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 5 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 6 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01