Б.Бат-Эрдэнэ: Ёсзүйн байнгын хороо шүдгүй арслан шиг байгаа нь үнэн

Н.Мижидмаа
2021/10/11

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, улмаар өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг нь дэмжсэн.  Гэвч хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагчид буюу УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төслөөс нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Эдгээр гишүүдэд Ёс зүйн хариуцлага тооцох уу гэдгийг  УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр “УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой олон асуудал яригдаж байгаа. Гэхдээ гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг ингэж шийднэ гэсэн нарийн зохицуулалт байхгүй. УИХ-ын ёс зүйн шинэ дүрэмд ёс зүйн алдаа гаргавал иргэдээсээ уучлал гуйх заалт оруулах гээд чадахгүй бүтэн жил болж байна. УИХ-ын гишүүд ёс зүйн дүрмийг өөрчлөөд биднийг чангалах гээд байна гэж бүгдээрээ эсэргүүцээд байна. УИХ-д өргөн бариад, ажлын хэсэг гарчихсан явж байгаа ч энэ өөрчлөлтийг хийж чадах, эсэхээ мэдэхгүй байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад би хэлсэн. Энэ хуулийн төслийг 2014 онд УИХ-д оруулж ирээд унаж байсан. Энэ хуулийн төслийг өргөн барьсан гишүүдтэй хариуцлага тооцох боломжгүй. Манай байнгын хороо гишүүдтэй хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Парламентын засаглалтай орнууд угаасаа ийм байдаг юм билээ. 2009 онд шахаж байж УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг арай гэж батлуулж байсан. Ёс зүйн байнгын хороо Ц.Анандбазартай хариуцлага тооц гэж хаваржангаа бичсэн. Гэтэл манай байнгын хороо билэг тэмдэг төдий л байгаа. Шатыг дээрээс нь шүүрддэг. Тиймээс УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлэх ёстой" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 40 минутын өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01