Б.Ганхуяг: "Эрдэнэс тавантолгой" дэргэдээ олон нийтийн зөвлөл байгуулна

Н.Мижидмаа
2018/09/12

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр мэдээлэл хийж Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг бий болгох чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа.

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ, “Манай компани ҮАБЗ, УИХ, Засгийн газрын тогтоолоор “ЭТТ” ХК болон Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр хувьцаа гаргахаар хоёр удаагийн 180 хоногийн үүрэг авснаас бид өнөөдөр эхний 180 хоногийн 72 дахь өдрөө явж байна. Энэ хүрээнд 4 том ажил хийхээс олон улсын санхүүгийн болон хуулийн, техникийн зөвлөх авч ажиллуулах, компанийн дотоод аудитыг олон улсын хүрээнд хийх зэрэг 8 үе шаттай ажлынхаа 5 дахь дээр нь явж байна. Энэ талаар компанийн зүгээс олон улсын тендер зарлаад байна” гэв.
 
Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ

 Энэ хүрээнд өнөөдрөөс Монгол Улсын иргэн, хэн ч байсан шаардлага хангасан хүн ОНЗ болон дэд хороодын гишүүнд нэр дэвшүүлж болох юм байна. Өнөөдрийн 12.00 цагаас ЭТТ ХК-ийн цахим хуудсаар орж баталсан журам, анкет, хүсэлтийн дагуу нэрээ дэвшүүлэх эрх нээгдэж байна” гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг зарлалаа. 14 хоногийн дараа иргэдээс санал авч сонгон шалгаруулалт явж, мөн 14 хоногийн дараа хамгийн олон санал авсан хүмүүс дундаас 9 хүнийг ОНЗ-ийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг сонгож гишүүд тодорч олон нийтэд зарлана. Сонгогдсон гишүүд орон тооны бус байж чиг, үүргийг тодорхой болгосны дараа хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах юм. ОНЗ-д Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ялангуяа санхүүгийн зах зээлийг мэддэг, авлигын эсрэг ажиллах мэргэшсэн, шударга хүмүүс нэр дэвшиж оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ компанийн удирдлага хэлж байна. “Бид мөн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг ил тод байдлаар тогтмол явуулна. Энэ бүхэн нь Компанийн засаглалыг сайжруулж,  үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг дэлхийн стандартад хүргэх үүднээс хийж буй, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниудын заавал хийх ёстой үүрэг бүхий ажлууд юм. Бид “ЭТТ” олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийж хувьцаагаа гаргасны дараа бус, түүнээс өмнө урьдчилан бэлтгэл ажил болгон хийж байна зүйл юм” гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцлож байв. ОНЗ байгуулж байгаа нь Монголд анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит ААН дэргэдээ Олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж буй үйл явдал гэдгийг тэрээр тодотгож байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голын усны түвшин 5-15 см давжээ 20 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01