З.Мэндсайхан: Гурил, тэжээлийн үйлдвэрүүдэд 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг танилцууллаа.  Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээврийн асуудлыг шийдвэрлэх, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

ГАШУУН СУХАЙТ, ХАНГИ БООМТООР ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ТАТАН АВНА

Эрээнд үүссэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалж Замын-Үүдээр орж ирэх гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд асуудал гарсан. Энэ нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж байгаа учир татан авалт хийх хил гаалийн гарцыг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд Гашуун сухайт, Ханги боомтоор гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох нөхцөлийг энэ 7 хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. 

НИЙСЛЭЛД МАХНЫ ХУДАЛДААНЫ 30 ЦЭГ БАЙГУУЛНА 

Ажлын хэсэг төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Иргэдэд үнийн нөлөөллийг хамгийн их үзүүлж буй хүнсний бүтээгдэхүүн бол мах юм. Тиймээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотод гучаас доошгүй ил задгай болон агуулахын худалдааг бий болгох шийдвэрийг гаргасан байна. Тус цэгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар болжээ. Улаанбаатар хотын хоёр захад бэлтгэгдсэн мал, махыг цөөхөн худалдааны төвөөр дамжуулан зах зээлд нийлүүлдэг байсан. Энэ төвлөрлийг сааруулах, худалдааны цэгийг нэмэгдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Нийслэлчүүд өвөл, хаврынхаа хүнсний махыг нөөцлөх цаг ирж байгаа энэ үед хэрэглэгч өөрт аль ойр байгаа цэгээс өвлийнхөө идшийг бэлтгэх боломжийг бүрдүүлэх нь чухал.  “Энэ жилийн хувьд өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Мөн шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор аймгууд малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Ингэснээр махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан. Тэгэхээр аймаг орон нутаг болон махны бизнес эрхлэгчид дээрх цэгүүдээр дамжуулан махны нийлүүлэлтээ хийх хэрэгтэй. Мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байж байгаад эрсдэл учрах вий” гэдгийг сайд З.Мэндсайхан хэлж байлаа.  

ГУРИЛ, ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ДЭМЖИНЭ

Энэ жилийн ургацын төлөв байдлаас хамаараад улаанбуудайн илүүдэл тодорхой хэмжээгээр гарч байна. Гурил болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох зорилгоор тодорхой шийдлийг гаргажээ. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 47 минутын өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 16 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 17 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 17 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 18 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 18 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 23 цагийн өмнө
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 23 цагийн өмнө
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2026/06/30