Э.Бат-Үүл: Ардчилсан намыг дарга биш, манлайлагч удирддаг юм

Н.Мижидмаа
2021/11/05

АН-ын онц их хурал үргэлжилж байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүл: Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан.Тэд бие биеэ нөхөж багц болж ажиллаж чадаж байсан. Хувьсгалын үеийн залуус ийм байдаг. Бид ардчилсан  хувьсгал эхлүүлж байхдаа яг тэдэн шиг ажиллаж хувьсгал  амжилттай болсон. Одоо та нарт жаахан зориг, уур, бухимдал хэрэгтэй. Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй байгаа. М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх  гинжин урвал явж байгаа, цаашид ч үргэлжилнэ. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд МАН-д нэг ч ялагдаагүй, зөвхөн хагарсан үедээ л ялагдсан байсан. Одоо нэгдэж чадвал дахин 30 жил ялна. Миний насан дээр залуучууддаа өгөх гээд сууж байна. Асуудлыг сэтгэл хөдлөлөөр битгий шийдээрэй. Нөгөө талд байх хүмүүстээ хаалгаа нээлттэй хэлэлцээрт бэлэн байгаарай. Манай нам нэгдэхдээ ямар хэцүү зам туулдагийг би мэдэх учраас дотоод асуудлаас гадна тогтолцооны асуудал болчихлоо. Ардчилсан нам сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. Ардчилсан намыг дарга биш  манлайлагч удирдаж авч явдаг шүү. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 47 минутын өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 16 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 17 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 17 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 18 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 18 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 23 цагийн өмнө
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2026/06/30