Д.Ганбат: "Богд Зонхов"-ын хөшөөний төсвийг хүч түрэн баталсан МАН матрын нулимс унагааж байна

Н.Мижидмаа
2021/11/22

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн  талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа. "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлээ эргээд төлж байна. Энэ зээлийг  Япон улсын Засгийн газраас авсан бөгөөд эргэн төлөхдөө  татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа нь тийм ч таатай зүйл биш. Угтаа бол "Улаанбаатар төмөр зам” ХНН энэ зээлийг төлөх ёстой. Монголын ард түмнээс авсан зээлийг үр ашиггүй, хамтарсан компани ашиглаад байх нь  хэрхэвч оновчтой шийдэл биш.  "Улаанбаатар төмөр зам” ХНН  өнөөдрийг хүртэл УБТЗ даргаа тодруулж чадахгүй байна. 

 АН-ын бүлэг 2022 оны төсөв 2021 оны төсвийн гүйцэтгэлд улс оронд орлого олох, эдийн засгийг тэлэх талаар ямар ч бодлого байхгүй учраас төсвийг буцааж татах талаар  онцолж байсан. Үүн дээрээ ч хатуу байр суурьтай байсан.

МАН үнэмлэхүй олонх болсноос хойш хөшөө дурсгалыг олноор барьж үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулах нь ихэссэн. Тэд улсын төсвийг хүч түрэн баталсан. 

Хөрөнгө оруулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж 290 төсөл хөтөлбөрийг зарцааж, 570 тэрбумыг хэмнэх  боломжтой" гэдгийг  АН өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. "Богд Зонхова"-ын цогцолбор хөшөөг барихыг АН дэмжээгүй. 2021 онд 5 тэрбум төгрөг тавьсан байна лээ. Гэтэл 2022 оны төсөв дээр 34 тэрбум төгрөг тавьсан. Үүн дээр АН эсрэг байр суурьтай байсан. “Хөшөө, дурсгал барих хэрэггүй. Царцаах шаардлагатай” гэдгийг хэлээд МАН үнэмлэхүй олонхоор баталсан. Нийгэм шүүмжлээд эхлэхээр  одоо МАН матрын нулимс гаргаж байна" гэсэн юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 16 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 19 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29