Хуулийн мэдлэгээ нэм Ч.Номин сайдаа

Н.Мижидмаа
2021/11/22

Богд Зонхов бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны төсөвт тусгаж УИХ-аар батлуулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Энэ нь Соёлын сайд Ч.Номингийн хийж хэрэгжүүлэх ажлын багцад ороод буй юм.Энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номин мэдэгдэл гаргасан.

 Тодруулбал, "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг гаргав.

Монгол Улс парламентын засаглалтай улс. Нэгэнт баталчихсан төсвийг нэг сайд мэдэгдэл гаргаж, цаг үеэ олоогүй тул зогсооя гэх нь хуулийн хүрээнд боломжгүй зүйл. Төсвийг зогсоож, өөрчлөх эрх сайдын эрхлэх хүрээнд байхгүй. Нэгэнт төсөв батлагдсан учраас Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Эсвэл төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байж төсөвт "гар хүрэх" нөхцөл бүрдэнэ. Ийн атал Соёлын сайд Ч.Номин "Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй гэж тайлбар өгсөн нь хуулиа мэдэхгүйг харуулж буй юм. Тэрбээр төсвийн захиран зарцуулагч болохоос бус төсвийн хуулийг дураараа өөрчлөх эрх түүнд байхгүй.  Ямартай ч олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан "Богд Зонхова" цогцолборын төслийг цааш хэрхэх вэ гэдгийг өнөөдөр МАН-ын удирдлагууд ярилцжээ.  Ерөнхийлөгч, тодорхой хүмүүсийг дуудаж уулзаж чиглэл өгсөн талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж дээрх төслийн санхүүжилтийг гацаах хуулийн төсөл ойрын хугацаанд өргөн баригдах нь ээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 14 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 18 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29