Богд Зонхов бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны төсөвт тусгаж УИХ-аар батлуулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Тус төслийн хөрөнгийг нэмүүлэх саналыг нэр бүхий гурван гишүүн гаргасан гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Тэдгээр гурван гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас тодрууллаа.
Тэрбээр, “Богд зонховын бүтээн байгуулалтыг таван тэрбумаар барих төслийг бид санаачилсан, яагаад 32 тэрбум төгрөг болсныг мэдэхгүй. Мөн хэн гэдэг гишүүдтэй нийлж санаачилснаа санахгүй байна “гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна