2022/01/26
USD 2,811

Зам товчилж, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа


Малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн мал болон тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй. Нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Иймээс нийт ард иргэд, малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.26.55
ystoi erguu malaasaa dor ukhaantai iim umnuud yaj amid yvaad baidag um boloo
Хариулах
202.131.227.82
Ийм дулаахан өвөл болж байхад яаж бүрэн хөлдөх вэ дэ, муу малнууд гол ус бузарлаад, бүх зардлаа төлүүлж, нэмээд хатуу шийтгэл ногдуул.
Хариулах