Онлайн худалдааны татвар төлөөгүй гэж 1,3 тэрбумаар торгожээ

Н.Мижидмаа
2 цагийн өмнө

Хятад сүүлийн үед Интернэт, олон нийтийн сүлжээнд олон сая хүний анхаарал татаж байгаа юм болгонд туйлын хатуу чанга шаардлага, хараа хяналт тавих болсон. 

Жишээлэхэд, Ханчжоу хотын татварын албанаас Viya online нэрээр Хятадын интернэтэд алдаршсан, онлайн худалдаа эрхэлдэг Хуан Вэй гэгчийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган 1,34 тэрбум юань буюу ойролцоогоор 210 сая долларын торгууль ногдуулсан тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.

Энэхүү Viya online нь шууд нэвтрүүлгээрээ юуг л бол юуг зарж чаддаг гэдгээрээ Хятад даяар алдаршсан нэгэн байжээ. Түүнийг 2019-2020 онуудад борлуулалтын хувь тооцсон урамшууллаа нуусан, цалин хөлсөө компанийн орлого гэж бүртгүүлэн татвараас бултуулсан, ашиг орлогын тайлангаа цаг тухайд нь өгөхгүй байх гэх мэт янз бүрийн арга хэрэглэн нийт 700 сая юанийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгаж байгаа аж.

Ямар ч хүн сонсоод шоконд ормоор өндөр торгууль ногдуулсан хэдий ч Viya online нь торгуулийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллаж байгаа гэдгийг хотын татварын товчооныхон онцолжээ. Ийнхүү холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа учраас Viya online-д их хэмжээний татвараас зайлсхийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэхгүй, зөвхөн торгоод өнгөрөхөөр болсон байна.

Viya online нь Хятадын интернэтэд орлогоороо тэргүүлдэг инфлюенсерүүдийн нэг. Хятадад Viya online –тэй адилаар олон сая дагагчтай гэдгээ чадварлагаар ашиглан янз бүрийн бараа таваар сурталчлан борлуулж ашиг олдог хүмүүсийг “ванхун” гэж нэрлэдэг юм байна. Viya online нь нэгэн удаагийн стримийн үеэр сансарт пуужин хөөргөх үйлчилгээг 40 сая юаниар зарж, Хятадын интернэтийн од болж байжээ.

Үүний өмнө Хятадын татварын албаныхан Xueli Cherie нэрээр онлайн наймаа хийдэг Чжу Чэньхуэй, Xueli Cherie нэрээр онлайн худалдаа хийдэг Линь Шаньшань гэсэн Хятад интернэтийн одуудыг татвараас зайлсхийсэн гэж олон саяын торгууль ногдуулаад байсан аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 1 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 1 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 2 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 2 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 4 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 22 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 22 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19