НЦУГ-ын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Б.Соронзонбаатар: 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 05:46 минут орчимд СХД-ийн нэгдүгээр хороо 42 дугаар сургуулийн урд талд 40 орчим насны эрэгтэй автомашин дотроо хутгалуулсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Хувиараа такси үйлчилгээнд явдаг 42 настай иргэн Б нь бусдад хутгалуулсан байж болзошгүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ. Уг дуудлага мэдээллийн дагуу хэргийн газар ажиллахад 19-21 насны иргэн Э, Т, О, Т гэх дөрвөн иргэн уг гэмт хэргийг үйлдэн зугтсан болох нь тогтоогдож ЦЕГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, СХД дэхь цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна