Хятадад прокурорын үүрэг гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ

Н.Мижидмаа
2022/01/21

Хятадын эрдэмтэд прокурорын үүрэг гүйцэтгэн хавтаст хэрэгтэй танилцсаны үндсэн дээр сэжигтэнд 97 хувийн нарийвчлалтайгаар ял тулгах чадвартай хиймэл оюун ухаан бүтээсэн тухай “газета South China Morning Post” мэдээлсэн байна.

 Энэхүү шинэ технологийг Шанхай хотын Пүдүн дүүргийн ардын прокурорын газар туршин шалгаж үзэхэд үр дүнтэй гэдгээ харуулжээ. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийг хиймэл оюун ухаанд танилцуулахад хиймэл оюун ухаан нь хэрэгтэн ямар хуулийн хэд дэх заалтыг зөрчсөн болохыг шууд тодорхойлж, ялын дүгнэлт үйлдээд шүүх рүү явуулсан байна. Хиймэл оюун ухааны гаргасан яллах дүгнэлтийг үндэслээд шүүгч шийдвэрээ гаргаж байж. Эрдэмтдийн тооцсоноор ийм дижитал прокурор нь жинхэнэ прокуроруудын ачааллыг маш ихээр багасгаж өгснөөр, тэдэнд жинхэнэ хүнд хэрэг дээр анхаарлаа төвлөрүүлэх боломж олгох ёстой юм байна.

 Хиймэл оюун ухааныг 2015-2020 оны хооронд авч хэлэлцсэн 17 мянган хавтаст хэргийн жишээн дээр яллах дүгнэлт яаж гаргах ёстойг зааж сургасан юм байна. Улмаар одоо дижитал прокурор нь хавтаст хэрэгтэй танилцах үедээ мянга гаруй онцлог шинжийг ялган онцолж, тэдгээр дээр үндэслээд яллах дүгнэлт гаргаж сурсан байна.

 Одоо туршигдаж байгаа дижитал прокурор нь Шанхайн хотод хамгийн түгээмэлд тооцогддог зээлийн картын луйвар, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, аюултай жолоодлого, санаатайгаар гэмтэл учруулсан, ажил үүргээ гүйцэтгэхэд саад болсон, хулгай, луйвар, хэрүүл өдөөсөн гэх найман зүйл хэрэг дээр яллах дүгнэлт гаргах чадвартай болсон байна.

 Цаашдаа суралцаад ирэхээр дижитал прокурор нь түгээмэл бус хэргүүд дээр ч яллах дүгнэлт үйлдэх чадвартай болно гэж Хятадын эрдэмтэд мэдэгдсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 30 минутын өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 2 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27