Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирусийн халдвар ихээр илэрсэнтэй холбогдуулж тухайн шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчид тусгаарлагдан, халдвар хамгааллын дэглэм сахихаар болжээ. Улмаар шүүхийн байрыг ариутган халдваргүйжүүлэхээр болсон тул нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 01 хүртэл шүүхийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар доорх мэдэгдлийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна