​ ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Б.Ундармаагийн төрсөн дүү, төрсөн хүүгийн компани ХБ-наас зээлсэн 43.4 тэрбум төгрөгийг төлөхгүй байна

Өнөрцэцэг
2022/01/22

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалт Капитал банкийг дампууруулсан Б.Ундармаагийн хамаарал бүхий хүмүүсээр үргэлжилж байна.

“Бишрэлт групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлт өөрийн эзэмшдэг “Бишрэлт пропертиз” болон “Веллмарт” ХХК-иудаараа дамжуулан “Монгол мах экспо” ХХК-тай хамтран Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Бишрэлт групп” ХХК-ийг А.Чинбишрэлт, А.Чинсанаа нар хамтран эзэмшдэг бөгөөд тэд Капиталаар овоглож ирсэн Б.Ундармаагийн хүүхдүүд юм.

Мөн Бишрэлт групп ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-тай хамтран Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслөөр 2018 онд 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан нь Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн үргэлжлэлийн нэг юм. Өмнө дурдсанчлан Бишрэлт групп ХХК-ийг Б.Ундармаагийн төрсөн хүү А.Чинбишрэлт, А.Чинсанаа нар хамтран эзэмшдэг бол “Монгол эм импекс концерн” ХХК-ийг Б.Ундармаагийн төрсөн дүү Б.Болормаа удирддаг юм.

Монгол төрөөс 340 тэрбумыг зувчуулаад алга болсон Б.Ундармаагийн луйвар үүгээр зогсохгүй нь бололтой. Түүний төрсөн дүү, төрсөн хүүхдүүд ч Монголын төрөөс хумсалж, найдваргүй зээлдэгчдийн нэг болж ард иргэдийн боломжийг хулгайлсаар байна.  

 Н.ӨНӨРЦЭЦЭГ

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 3 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 6 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 23 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 23 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр