Төсвийг мөшгөе: ЖДҮ-чин Д.Дамба-Очирын төрсөн дүүгийн компани Хөгжлийн банкийг мурьжээ

Өнөрцэцэг
2022/01/23

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалт “Анод” банкны дампууралд нэр холбогддог УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очироор үргэлжилж байна. 

Түүний төрсөн дүү Дорждамбын Дамбасүрэнгийн 2006 онд үүсгэн байгуулж байсан “Эрдэнэт лайт” ХХК хөгжлийн банкнаас зээл авч, найдваргүй зээлдэгч нарын жагсаалтад багтжээ. Д.Дамба-Очирын төрсөн дүү буюу компанийг үүсгэн байгуулагч нь компанийнхаа гүйцэтгэх захирлыг жил дарааллан сольж байсан нь анхаарал татна. “Эрдэнэт лайт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 онд Д.Намжил, 2013 онд Б.Жаргалсайхан, 2014 онд буюу хамгийн сүүлд С.Бүрэнтөгс томилогдон ажиллаж байгаа юм. 


Дашрамд дурдахад тус компани 2019 оны 10 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 419 сая төгрөгийн шугам хоолойн ажлыг авч гүйцэтгэсэн нь шилэн дансанд тэмдэглэгджээ.

 Д.Дамба-Очир нь УИХ-ын 2008 оны сонгуулиар Орхон аймгаас нэр дэвшиж ялалт байгуулан Төрийн ордонд заларсан байдаг. 

Мөн тэрээр 2008 онд Анод банк дампуурахад захирлуудад нь их хэмжээний мөнгө бэлэглэн хариуд нь хүссэнээрээ зээл авч, банкыг дампуурахад хүргэсэн эрхэмүүдийн жагсаалтын дээгүүрт бичигддэг билээ.

Д.Дамба-Очир нь 2018 онд УИХ-ын гишүүн байхдаа “Сапфир стоун” ХХК-ийн төслийг дэмжүүлж, санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж улмаар ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  барьцаа хөрөнгөгүйгээр гаргуулж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байв.ЖДҮХС-аас Д.Дамба-Очир нь ганцаараа барьцаа хөрөнгөгүй, зээлийн гэрээгүй  зээл авсан гэх бөгөөд тухайн үедээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан юм.


ЖДҮХС-ийн зээлд холбогдоод байсан УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир доорх тайлбарыг тухайн үед өгч байв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 3 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 6 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 23 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 23 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр