ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй байна

Өнөрцэцэг
2022/01/24

"Зариг" Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Хөгжлийн банкны дараагийн найдваргүй зээлдэгч “Мондулаан трейд ХХК”. Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхээр 2018 оны 10 дугаар сард Хөгжлийн банкнаас 13.7 тэрбум төгрөгийг авсан бөгөөд хуримтлагдсан өр төлбөрийн хэмжээ өнөөдрийн байдлаар 17.7 тэрбумд хүрчээ.

“Мондулаан трейд” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь “Нүүдэлчин групп” ХХК юм. Тус компанийн хувьцаа эзэмшигч Шүхэртийн Батнасан нь БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр юм. “Нүүдэлчин групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ё.Отгонбаярын эхнэрийн эгч Ш.Бүтэд, түүний аав Б.Шүхэрт, хувьцаа эзэмшигчээр Шүхэртийн Жаргал, Шүхэртийн Лхамсүрэн нар  ажилладаг үндсэндээ гэр бүлийн компани. Тус компани 2019 онд “Мондулаан трейд” компанийн хувьцаа эзэмшигчдээс хасалт хийлгэсэн бүртгэл байна.



Дашрамд дурдахад Нүүдэлчин групп ХХК Чингис хаан банктай нэр холбогддог бөгөөд гэр бүлээрээ тус банкинд өндөр хувь эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тус банкны хувьцаа эзэмшигч “Ньюстандарт финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Шүхэртийн Бүтэд ажилладаг бөгөөд “Ньюстандарт финанс” ХХК-ийн Чингис хаан банкинд эзэмшдэг дансаар тус банкнаас хахууль авсан удаа дараагийн үйлдэл илэрснийг зарим хэвлэл мэдээллэж байсан юм. 


Түүнчлэн Нүүдэлчин групп ХХК нь Жижиг дунд үйлдвэрлэлээс болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авч, иргэдийн боломжийг хумсалж байсан түүхтэй юм. Харин энэ удаа Хөгжлийн банкнаас зээл авч, иргэдийн боломжийг хулгайлсан нь олон нийтэд ил болж байна.  



 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 3 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 6 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 23 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 23 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр